Леонардо Ди Каприо 27 настай Жижи Хадидтай болзож эхэлсэн үү

Өнгөрсөн долоо хоногт алдарт жүжигчин Леонардо ДиКаприо дөрвөн жилийн турш үерхсэн найз охин Камилла Морронээс салсан тухай хэвлэл мэдээллийн олон агентлагууд мэдээлсэн. ДиКаприо найз охин нь 25 хүрэхээр салдаг эвсэл үүнээс залуухан эмэгтэйтэй үерхдэг гэдгийг мэдэх тул Морроне зургаадугаар сард 25 хүрэхэд интернет хэрэглэгчид хосууд удахгүй сална гэж таамагласан.

Тэгвэл ДиКаприо 25-аас дээш настай эмэгтэйчүүдтэй болздоггүй дүрмээ хаяж 27 настай Жижи Хадидтай уулзаж эхэлсэн гэх цуурхал тархжээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт (2022.09.07) нэгэн дотоод эх сурвалж “Us Weekly” сонинд ДиКаприо Жижиг сонирхож байгаа гэж хэлсэн байна. Тус эх сурвалж нэмж хэлэхдээ “Лео Жижиг сонирхож байгаа нь үнэн. Гэхдээ тэд зүгээр л найзууд, Жижи яг одоо түүнтэй романтик харилцаа үүсгэхийг хүсэхгүй байгаа” гэжээ.

Эх сурвалж: Seventeen

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments